Ф.М.Достоевск- гийн нэрэмжит “Омскийн улсын их сургууль” хэлний бэлтгэлийн сургалтандаа урьж байна. |
|
Бид ОХУ-ын зүрхэн хэсэгт орших Сибирийн Омск хотод байрладаг.
Манай хэлний бэлтгэлийн сургалт 2014 онд нээгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл амжилттай ажилласаар байна.
Сургалтын хугацаа бүтэн хичээлийн жилийн туршид (9н сараас 6н сар хүртэл ) явагдана, 60 кредит цагаас бүрдэх ба 2 семестрт хуваагдана. Суралцагчид орос хэлний үндсэн ур чадваруудыг (ярих, сонсох, унших болон бичих) эзэмших бөгөөд дүрэм болон үгсийн сан, дуудлаган дээр онцгой анхаарал хандуулдаг. Суралцагчид орос хэлний мэдлэгээсээ хамааран ангиудад хуваагдана. Манай сургалт суралцагчиддаа орос хэл сурах таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх зорилготой юм.
Суралцагчид орос хэл сурахаас гадна цаашлаад ОХУ-ын их дээд сургуулиудад элсэн ороход шаардлага бүхий хичээлүүдийг үзэж судлах юм. Омскийн улсын их сургуулийн сургалтын хөтөлбөрийн талаар эндээс мэдэж болно: бакалавр болон магистр.
|
![]() |
![]() ![]() |
Төлбөр: 120 000 рублей (1420 USD)
|
Главная
Университет
Структура ОмГУ
Подразделения управления вузом
Отдел планирования и организации международной деятельности
International Version
Study at OmSU
Нэрэмжит Омскийн улсын их сургуулийн хэлний бэлтгэл курс